Он гарсаар таван суманд аянга буужээ
37 минутын өмнө
Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажиллаж байна.Энэ он гарсаар гурван аймгийн таван суманд аянга буусны улмаас нэг иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогджээ. Мөн цаашид долоо, наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment