Tuesday, June 30, 2015

Хаягдалгүй технологи нэвтрүүлбэл урамшуулна

Хаягдалгүй технологи нэвтрүүлбэл урамшуулна

Өнөөдөр 15 цаг 55 минут

Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам баталлаа.

Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. Жил бүр 700-800 мянган тн-оор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахивар ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулна гэж салбарын яам үзэж байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment