Х.Тэмүүжин хурандаа нартай тэрсэлдэхээр шийджээ
43 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар хоорондоо "дайн" зарлаад удаж байгаа билээ. Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаар шийдсэн тэд бие биенийхээ муу муухайг үзсээр л байгаа гэхэд болно. Тэгвэл Х.Тэмүүжин телевизийн нэвтрүүлэгт оролцон дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Тэрбээр "Гэрч, хохирогчийг хамгаалах бүтцийг Д.Дорлигжав сайд унагаж байна. Иргэндээ үйлчилдэг, хуулиа дээдэлж ажилладаг хууль сахиулах байгууллагатай болно гэсэн зорилтоос ч ухарч эхэллээ. Хуучин До яам гэдэг шиг иргэдээ дотоодын дайсан гэж харж, дайсантай тэмцэж байгаа юм шигээр ажилладаг энэ арга барилаасаа бид салах ёстой" гэсэн байна. Мөн "Цагдаагийн хэдэн хурандаа над дээр гүйцэтгэх ажил явуулаад, хэрэгт холбогдуулах гэж оролдоод, тохох хэрэг олдохгүй болохоор нэр төрийг маань гутаах гэж оролдоод бөөн юм болоо биз дээ. Энэ бүгдийн ард зогсож байгаа хүн Хууль зүйн сайд өөрөө юм байна гэдгийг хийж байгаа үйлдлээрээ нотлоод байгаа учраас хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт би энэ хэрэг юу болов, ямар шатандаа явж байна вэ гэдгийг тодруулсан. Гэтэл манай сайд өөрөө Ерөнхий прокурор байхдаа энэ хэргийг татаж, бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод, тагнуул дээр байгаа баримт материалуудыг прокурор дээр байх ёстой хэмээн нэхэж авах гэж оролдсон олон л юм харагдаж байна. Тиймээс энэ асуудлуудыг нь дахиж шалгах ёстой юм байна гэдэг гомдол санал гаргаад явж байна" гэжээ.
Ийнхүү өөрийнх нь нэр хүндэд халдаж, гүтгэж доромжилсон цагдаагийн хурандаа нарыг дахин шалгуулахаар болов. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment