Thursday, June 11, 2015

Брүүклин Бэкхем загварын бизнест хүч үзэв

Брүүклин Бэкхем загварын бизнест хүч үзэв

1 цаг 17 минутын өмнө


Дэвид, Виктория Бэкхемын 16 настай хүү Брүүклин загварын бизнесийг байлдан дагуулахаа үргэлжлүүлж, саяхан RollaCoaster сэтгүүлийн шинэ дугаарт зориулан зургаа авахуулжээ. Түүний гэрэл зургууд цахим сүлжээнд тавигдсан байна.

Зурган дээр Брүүклин Coach брэндийн шинэ цуглуулгад багтсан хувцсыг өмсөж толилуулав. Хоёр сарын өмнө тэрбээр Польшийн бэлэн хувцасны Reserved брэндийн нүүр царай болсон билээ.

Өсөж яваа залуу загвар өмсөгч нэр алдартай болж, Брүүклиныг бид дахиж нэг бус удаа гялгар сэтгүүлүүдийн хуудаснаас харах бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment