Friday, June 5, 2015

Жэймс Харден хараалд өртөв

Жэймс Харден хараалд өртөв

30 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Хьюстон Рокетс" багийн хамгаалагч Жэймс Харден өөрийг нь "харааж" орхисон рэппер эр Lil B-гийн тухай ярихыг хүссэнгүй. Баруун бүсийн шигшээ тоглолтын явцад дуучин залуу Харденыг хулгайд сэрдсэн билээ. Рэппер эр хоол хийж байгааг дүрсэлсэн дохио зангааг өөрийн сэдсэн зүйл хэмээн мэдэгдэв.

Хамгаалагч эр үүнийг ойшоогоогүй учраас рэппер эр хариуд нь "хараал" урсгасан аж. "Уорриорс" багтай хийсэн тав дахь тоглолтод техасчуудын тэргүүн тоглогч плэй-оффын шатанд гаргасан бөмбөг алдалтаараа шинэ дээд амжилтыг тогтоожээ.

Үүний дараахан рэппер эр өөрийн твиттер хэд хуудсанд "Уучлаарай, Жэймс Харден. Чи зүгээр л миний дохио зангааг ашиглаж байгаа гэдгээ хэлчих хэрэгтэй байсан юм" хэмээн бичсэн гэнэ.

Энэ талаар сэтгүүлчид Харденаас лавлатал тэрбээр "Юу болсныг би мэдэхгүй юм. Би тийм рэппер хүнийг танихгүй" хэмээн хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment