Гадаа тоглож байсан охиныг хүчирхийлэхийг завджээ
1 цаг 57 минутын өмнө
Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завджээ. Тодруулбал, нийслэлд өчигдөр тоглоомын талбайд тоглож байсан 10 гаруй насны охиныг хүчиндэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.Одоогоор аль дүүрэг, хаана вэ гэдгийг хэлэх боломжгүй ч сургууль, цэцэрлэг амарсан энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ аливаа гэмт хэрэг, болзошгүй аюулын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхааруулжээ.
Мөн бага насны хүүхдийг ганцааранг нь гадуур гаргаж тоглуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, байнга харгалзах хүнтэй байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment