Sunday, June 28, 2015

Роботууд хуримлав

Роботууд хуримлав

32 минутын өмнө

Фройс, Юкирин гэдэг нэртэй роботууд олон зуун хүний нүдэн дээр гэр бүл болжээ. Хуримын ёслол бүх уламжлалын дагуу болсон гэнэ.

Сүйт бүсгүй хуримын даашинз өмссөн бөгөөд гонх руу түүнийг "аав" нь буюу зохион бүтээгч инженер нь хөтлөн аваачжээ. Роботууд сүйн бөгж солилцсон байна.

Ёслол залуу хосын гал халуун үнсэлтээр үргэлжилсэн бөгөөд хүрэлцэн ирсэн бүх зочдыг хуримын бялуугаар дайлжээ.

Уг хуримын ёслолд оролцох тасалбарыг интернэтээр худалдсан юм. Тасалбарын үнэ 50-100 доллар байсан гэнэ. Сонирхогчид зохион байгуулагчдын тооцоолж байснаас их байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment