Хүний амь хороосон сэтгэцийн өвчтэй залууг эмчилнэ
1 цаг 32 минутын өмнө
Өнгөрсөн жил Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суудаг иргэдээс судалгаа авахаар очсон эмэгтэй О-г сэтгэцийн өвчтэй Б гэх эр гэртээ ганцаараа байхдаа амийг нь санаатайгаар олон удаа хутгалж хохироосон хэрэг гарсан билээ.Тэгвэл сэжигтэн Б нь хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй гэдгийг шүүх шинжилгээнийхэн тогтоосон аж.
Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 12-нд болсон бөгөөд шүүгдэгч Б-г өвчний улмаас хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй, тиймээс эмнэлгийн чанартай албадлагын эмчилгээг нэн даруй хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг шийдвэрлэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment