ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд сахилгын шийтгэл ногдуулжээ
12 минутын өмнө
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг авлигын хэргээр шалгаж буй гэх мэдээлэл гараад байгаа.Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал, Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгожээ.
Энэ нь Авлигын эсрэг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргажээ.
Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу "нийтийн албанаас халах" хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд гурван сарын үндсэн цалинг нь 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авчээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment