Хоёр зуслангийн үйл ажиллагааг зогсоов
45 минутын өмнө
Энэ жил халдварт өвчний тархалт их байгаагаас хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлүүлэх хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийжээ.Энэхүү шалгалтаар "Сэлбэ", "Өгөөмөр" зуслангууд орчин нөхцөл, чанарын шаардлага хангаагүй тул үйл ажиллагаа эрхлэхийг нь хоригложээ.
Бусад 18 зусланд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон аж. Эдгээр зуслангууд өнгөрсөн амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд эрхийн бичгийн үнэ нь 160-175 мянган төгрөг аж. Зусланд амрах хүүхдүүд харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ үзүүлж эрүүл мэндийн хуудас бөглөх зайлшгүй шаардлагатайг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment