Monday, June 8, 2015

Мотоциклоос унаж нас баржээ

Мотоциклоос унаж нас баржээ

Өнөөдөр 15 цаг 44 минут

Хятад мотоциклоос унаж амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 50 настай эрэгтэй Г нь Мустанг загварын мотоциклтой малын эрэлд явж байгаад ийнхүү осолдож, газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас мотоциклтой явж байхдаа хурд хэтрүүлэхгүй, хурдаа тааруулж явахыг анхааруулж байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд мотоциклиор явж байгаад 44 иргэн амиа насаа алдсан тоо баримт байгаа бөгөөд он гарснаар чухам хэдэн иргэн амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment