Майкл Жорданы пүүзийг худалдана
42 минутын өмнө
Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан 1984 онд Лос-Анжелес хотод зохиогдсон Зуны олимпийн наадамд оролцож, АНУ-ын шигшээ багтайгаа хамт аваргын алтан медаль зүүсэн билээ. Тэгвэл түүний тэр наадамд өмсөж тоглосон пүүзийг дуудлагаар худалдах болжээ. Пүүзийг 100 мянган доллар хүрч магадгүй хэмээн таамаглав.Энэ сарын 24-нд болох худалдааны үеэр домогт Уилт Чемберлены тоглолтын цамцыг худалдах юм. Мань хүн энэ цамцтай тоглохдоо нэг тоглолтод 100 оноо авч, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд амжилтыг тогтоож байв. Өөр бусад олон сонирхолтой зүйлс мөн худалдагдах гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment