Лифтэнд жорлон хийнэ
18 минутын өмнө
Японы засаг захиргаа Токио хотын цахилгаан шатнуудыг жорлонтой болгон тэнд цэвэр усны савнууд байршуулахаар шийджээ. Учир юунд вэ гэвэл, тус улсад байнга шахуу болдог газар хөдлөлтүүд цахилгаан шатнуудын үйл ажиллагааг доголдуулан, хүмүүс тэнд хэдэн цагаар гацаж орхидог юм.
Өнгөрсөн сарын 25-нд л гэхэд Токио хотоос холгүйхэн дөрвөн баллын хүчтэй газар хөдлөлт болсон.
Мөн тавдугаар сарын 30-нд Японоос холгүйхэн Номхон далайд хүчтэй хөдлөлт ажиглагдсан билээ. Уг газар хөдлөлтөөс болж Токио хот болон зэргэлдээх хотуудад нэгэн зэрэг 19 мянган цахилгаан шат зогсчээ.
Тэдгээрийн дийлэнх нь ойролцоох давхарт автоматаар зогсон хаалгаа дэлгэсэн аж. Гэвч зарим нь давхар хоорондын зайд гацжээ. Хэдэн арван хүн тэдгээр дотор нэг цаг гаруй хугацаанд түгжигдсэн гэнэ. Тус улсад нийтдээ 620 мянган цахилгаан шат байдаг юм. Тэдгээрийн тавны нэг нь Токио хотод бий. Сүүлийн үед өргөгч шатан дотор настай хүмүүст зориулсан суудлуудыг суурилуулах болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment