"Юрийн галавын ертөнц" тэрбумыг олов
10 минутын өмнө

Дэлхий даяар нээлтээ хийснээс хойш 13 хоногийн дотор "Юрийн галавын ертөнц" кино нэг тэрбум долларыг олжээ. Энэ нь тасалбар худалдаанаас олсон хамгийн өндөр орлого юм.
Өмнөх дээд амжилтыг "Галзуу хурд-7" кино тогтоож байсан билээ. Энэ оны дөрөвдүгээр сард дэлгэцэнд гарсан боевик киноны ээлжит анги 17 хоногийн дотор нэг тэрбумыг олсон аж.
"Юрийн галавын ертөнц" бол үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлдэг цуврал киноны дөрөвдүгээр анги юм. Анхны анги нь 1993 онд хийгджээ. Бүх дөрвөн ангийг нь Стивен Спилберг бүтээсэн аж. Тэрбээр эхний хоёр ангийг нь найруулсан бол үлдсэн хоёрынх нь продюссерээр ажиллажээ. Кинонуудын эхний анги л тэрбум долларын босгыг давж байв. Хоёр дахь анги 600 гаруй сая доллар, гурав дахь нь 400 хүрэхгүй сая доллар олж байжээ. Ямар ч байсан бүх ангиуд тодорхой хэмжээнд амжилт олсон бөгөөд зарлагаа 6-8 дахин давсан орлого олсон гэнэ.
"Юрийн галавын ертөнц" киног бүтээхэд 150 сая доллар зарцуулжээ. Энэ нь нэгдүгээр ангиасаа 2.5 дахин их гэсэн үг. Эхний хоёр долоо хоногт кино зарлагаа долоо дахин нөхжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment