Ж.Мөнхбат: МАН зургаан сайдын суудлаар амаа үдүүлэхгүй
29 минутын өмнө

АН-ын Бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг эргэж харах шаардлагатай байгаа талаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор АН МАН-ыг Засгаас хөөх нь гэх мэдээлэл багагүй нэмэр хачиртайгаар гадуур тархаж, хүчтэй гарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр хэвлэлийнхэнд албан ёсны тайлбар, мэдээлэл хийлээ.
Хамтарсан засагт орсон намуудын гэрээний хэрэгжилтийг дүгнэх үүрэг, даалгавар өгсөн зэрэгтэй холбоотойгоор МАН засгаас хөөгдөх нь гэх мэт мэдээлэл их гарсан учраас ийнхүү тайлбар хийж байгаа гэдгээ МАН-ын генсек мэдээллийн эхэнд онцолсон. Өнөөдрийн байдлаар АН-ын зүгээс албан ёсоор МАН-ыг хөөж туусан, мэдэгдэл мэдээлэл ирүүлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан ярихдаа МАН-ынхан ажил гацааж байна, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, муулж байна. "Бид хамтдаа" аяныг орон нутагт үргэлжлүүлэхдээ хамтарч байгаа Засгийн газраа шүүмжилсэн, болж бүтэхгүй бүхнийг ярьж байна гэдэг зүйлийг бүлгийн дарга нар ярьсан. Эдгээр мэдээлэл худлаа гэдгийг Ж.Мөнхбат дарга албан ёсоор мэдэгдэв.
МАН 2014 оны арванхоёрдугаар сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг зүйлийг хэлж байсан нь "Бид хамтарлаа гээд энэ болон өмнөх Засгийн газрын хууль бус хуудуутай, хууль зөрчсөн асуудлыг хаацайлж, хамгаалахгүй. Үнэн юмыг үнэнээр нь хэлнэ. Болохгүй бол албан ёсны шаардлагаа тавина. Харин зөвийг нь дэмжээд ажиллана. Зургаан сайдын суудлаар амаа үдүүлэхгүй шүү" гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment