Г.Сэрээнэндоржийг шалгаж байгаа нь үнэн
Өнөөдөр 14 цаг 30 минут
УБТЗ-ын Ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг Эрүүгийн хуулийн 266,2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.Уг зүйл ангид зааснаар хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жилээр хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгож, эсхүл таван жил хүртэл хорих ялаар шийтгэх заалттай ажээ.
Г.Сэрээнэндоржийг зүтгүүрийн мөнгөнөөс хувьдаа завшиж, идэж уусан байж магадгүй хэмээн шалгаж байгаа ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment