Monday, June 29, 2015

Флойд Мэйвезер алмаазаар бүрсэн машин авав

Флойд Мэйвезер алмаазаар бүрсэн машин авав

48 минутын өмнө


Америкийн ялагдашгүй ширэн бээлийтэн Флойд Мэйвезер бараг таван сая доллараар Шведийн люкс ангиллын Koenigsegg CCXR Trevita загварын автомашинтай болжээ. Энэ загварын автомашин ердөө гуравхан ширхэг бүтээгдсэн гэнэ.

Нийт жин нь 1280 кг бөгөөд бензин, этанолын холимог түлшээр ажилладаг байна. Суперкар ердөө 2.9 секундын дотор 100 км хурдлах бөгөөд дээд хурд нь цагт 420 км юм.

Мэйвезер чамин хийцтэй автомашинуудыг сонирхдог, цуглуулдаг нэгэн билээ. Түүний цуглуулгад Rolls Royce, Bugatti, Ferrari, Mercedes Benz загварын чамин хийцтэй машинууд байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment