Мэс заслын ширээн дээр тоглолт хийв (видео)
23 минутын өмнө
Бразилийн иргэн Энтони Күүлкамп Диас тархины хорт хавдраа авахуулах мэс засал хийлгэх үеэрээ гитар хөгжим дээр тогложээ. Банкны ажилтан 33 настай энэ залууд унтуулахгүйгээр хагалгаа хийх хэрэгтэй болсон юм. Мэс засал хийх үеэр эмч нар түүний тархины мэдрэмж, хөдөлгөөн, хэл яриаг хариуцаж байгаа хэсгүүдийг гэмтээчих вий гэж болгоомжлохдоо түүнээс сэргэг байхыг хүсчээ.
Өвчтөн мэс заслын үеэр "Битлз" хамтлагийн Yesterday дууг тоглосон байна. Мөн тэрбээр бразил ардын болон өөрийн зохиосон дуунуудыг тоглож, дуулжээ. Дундуур нь тэрбээр эмч нартай ярьж байсан гэнэ.
"Эмч нар надаас нэг ардын дуу дуулаадхаач гэж хүссэн. Харин би зургаан ч дуу тоглож үзүүлсэн" хэмээн Энтони гайхуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment