Авлигын хэргээр Б.Пүрэвдоржийг шалгаж эхлэв
32 минутын өмнө
Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр түүний өрөөнд нэгжлэг хийж, зарим зүйлийг нь битүүмжилсэн аж.Мөн тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийн өрөө болон компьютерт үзлэг хийсэн хэмээн албаны эх сурвалж хэлж байна.
Түүнчлэн Б.Пүрэвдоржийг цагдан хориогүй, гадуур байцааж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан байж магадгүй гэсэн шалтгаанаар шалгаж эхэлсэн сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment