Friday, June 5, 2015

Харри Кэйн амралтын нууцаа дэлгэв

Харри Кэйн амралтын нууцаа дэлгэв

12 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Тоттенхэм" багийн довтлогч Харри Кэйн сэтгэл санааны хямралт байдлаасаа хэрхэн ангижирдаг тухайгаа ярьжээ.

"Жаахан сэтгэлээ тайтгаруулах шаардлагатай болвол би Брэди, Уилсон гэдэг хоёр нохойгоо аваад салхинд гардаг. Эсвэл гольф тоглодог юм. Хамгийн сүүлд хэзээ шөнийн клубт очиж байснаа санахгүй байна. Хүн болгон өөр шүү дээ. Би гэр амьтай хүн. Хааяа найзуудтайгаа мах шарж иддэг юм. Найз бүсгүй Кэтитэйгээ би хамт суралцдаг байсан. Тиймээс миний бүх амжилт түүний нүдэн дээр өрнөсөн. Би ч гэсэн цагтаа хөгжөөн дэмжигч байсан хүн. Тиймээс хамтдаа зураг авахуулах юм уу гарын үсэг зурж өгөөч гэсэн хүмүүсийг ойлгодог" хэмээн Кэйн өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment