Wednesday, June 24, 2015

Оюутан цагдаа сайн ажиллаж байна

Оюутан цагдаа сайн ажиллаж байна

49 минутын өмнө

Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчилах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтад хамрагдсан нэр бүхий 84 оюутанг нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-гаар ажиллуулж эхэлсэн.

Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36-н чиглэлд сайн ажиллаж байгаа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment