Эхнэрийнхээ аминд хүрсэн эрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
28 минутын өмнө
Дархан-Уулын Шарын гол сумын иргэн Г.Цэцэгмаа гэгч эмэгтэй өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр төрсөн дүү Г.Дарханцэцэгийг нь нөхөр болох Т.Дарханчулуун санаатайгаар амийг нь хохироосон байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь, 10 давхраас унагаж амийг нь хохироосон байж магадгүй хэмээн ар гэрийнхэн гомдолтой байгаа юм байна.Т.Дарханчулууныг бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ч прокурорын газраас амиа хорлолт хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
Задлан шинжилгээний дүгнэлтээр амьд байхдаа авсан шинэ хөхрөлт няцралтууд, өндрөөс унах үед урагдах боломжгүй зулгаралт, хөхний даруулгын урагдалттай гэж гарсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглээгүй нь шинжилгээгээр тогтоогджээ.
Мөн түүний том хүү мөрдөн байцаалтын явцад "Аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Ээж үхнэ гэж хэлэхэд аав "Чи ингээд үх" гээд балкон онгойлгосон" хэмээн мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment