Хүүхнүүд эрчүүдээс илүү худалч
35 минутын өмнө
Даатгалын Privilege компанийн мэргэжилтнүүд 2000 орчим хүнээс асуулга авчээ. Тэгтэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь өдөрт дор хаяж нэг удаа худал хэлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Таван эмэгтэйн дөрөв нь, мөн тооны эрэгтэйн хоёр нь өдөр бүр худал ярьж байсан гэнэ. Зарим нэг эмэгтэйчүүд өдөрт 30 хүртэл удаа залж байсан нь цагт хоёр удаа гэсэн үг юм.
Гэхдээ байдал тийм ч муу биш байгаа аж. Үндсэндээ хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд худал хэлдэг байна. Оролцогчдын 55 хувь нь бусдыг сайн сайхан байлгахын тулд худал хэлдгээ өгүүлжээ. Харин 32 хувь нь таагүй байдалд орохгүй байхыг хүсэв. Оролцогчдын дөрөвний нэг нь амьдрал өөрөө ярвигтай зүйл учраас худал хэлж байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн олон хүн өөрийн үзэл бодлыг хамгаалж, нэр нүүрээ авч үлдэхийн тулд худлаа ярьдгаа мэдэгдэв.
42 хувь нь найз юм уу гэр бүлийн хүнийхээ хийсэн хоолыг магтаж худлаа ярьжээ. Түүнчлэн оролцогчид ажил, цалин хөлс, биеийн жингийнхээ талаар худлаа залж байснаа ярив. Зарим хүн өөрт таалагддаг хүнтэйгээ адилхан хоббитой хэмээн худал залдаг аж. Худал хэлэлтийн дийлэнх хэсэг нь ямар ч хор хөнөөлгүй байдаг аж. Энэ нь бусдыг гомдоох хэмжээнд биш бол 80 хувь нь худал хэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн оролцогчдын 10 хувь нь тэдний худал яриа ойр дотны хүнд нь хүндээр туссан гэдгийг өгүүлэв.
Ер нь бол хүмүүс гэр орондоо худлаа ярьдаг байна. Бас ажил дээрээ юм уу ярилцлагад орохдоо худал залдаг аж. Түүнчлэн нийгмийн сүлжээнд худлаа бурах нь их байдаг гэнэ. Харин шүүх дээр юм уу эмчид үзүүлэхдээ бараг бүгдээрээ үнэнийг ярьдаг байна. 30 хувь нь найз нөхдөдөө, дөрөвний нэг нь хамт ажилладаг хүн юм уу бизнес хамтрагчдаа, зарим нь хүүхдүүддээ худлаа ярьжээ. Дундаж настай буюу 45 насны оролцогчид залуучуудаас илүү худал ярьдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment