Monday, June 8, 2015

Д.Цогтбаатарын өмгөөлөгч Ерөнхий шүүгчид ханджээ

Д.Цогтбаатарын өмгөөлөгч Ерөнхий шүүгчид ханджээ

55 минутын өмнө

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт гурван шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт сэжиглэн шалгасан юм. Тэгвэл Д.Цогтбаатарын өмгөөлөгч хийгээд ар гэрийнхэн нь дээд шатанд гомдол гаргасан байна.

Тодруулбал, Ерөнхий шүүгчид гомдлоо хүргүүлжээ. Тиймээс эцсийн байдлаар Д.Цогтбаатарын хэрэг шийдвэрлэгдээгүй гэсэн үг юм. Түүнийг авлигын болон гадаадын иргэнийг нуун дарагдуулсан байж магадгүй гэсэн хэрэгт буруутган шалгаж байсан бөгөөд шүүх хурлаар уг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон удаатай юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment