Monday, June 29, 2015

Д.Дондог нарт холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ

Д.Дондог нарт холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын дөрвөн хүнд холбогдох залилангийн хэргийг Нийслэлийн прокуророос Дүүргийн нэгдүгээр шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг бусдыг мэхэлж, залилан их хэмжээний мөнгө идэж уусан гэж буруутган өнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээр хэргийг нь оруулж, Д.Дондог арван жил нэг сараас 13 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх өнгөрсөн 10 дугаар сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэж, Б.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment