Friday, June 12, 2015

Өнөө шөнө ус хязгаарлана

Өнөө шөнө ус хязгаарлана

Өнөөдөр 16 цаг 46 минут

Төв цэвэрлэх байгууламжийг маргаашнаас эхлэн 48 цагийн хугацаатай зогсоож, засварлахаар болжээ. Тэгвэл цэвэрлэх байгууламжийн засварыг маргаашийн үүрийн 03.00 цагаас хийхээр болсон бөгөөд үүнтэй холбогдуулан өнөөдрийн 22.00 цагаас маргааш өглөөний 08.00 цаг хүртэл орон сууцны усыг хязгаарлахаар болжээ.

Харин ус хамгийн их ашигладаг томоохон үйлдвэрүүдийн усыг засвар хийж дуустал буюу амралтын өдрүүдэд хаах юм. Энэ талаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "Тийм ээ. Орон сууцны айлуудыг усын түр хугацаагаар хаана. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ус, дулаан дамжуулах төвүүдийн усыг хязгаарлана" гэв. Тиймээс иргэд ундны хэрэглээний усаа нөөцлөхийн сацуу засварын өдрүүдэд ус бага хэрэглэхийг анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment