Элсэлтийн шалгалт ес хоногийн дараа эхэлнэ
3 минутын өмнө
Дашрамд дурдахад, энэ жилээс эхлэн ЭЕШ-д орох төгсөгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч байхаар болсон. Энэ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж 400-аас дээш оноо авсан хүүхэд ЭЕШ өгөх эрхээ авах байсан. Харин эхний шалгалтад бүдэрсэн шалгуулагчдад боломж олгож дахин шалгалтад оруулсан билээ.
Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21493 шалгуулагч орсноос 18200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч дахин орж тэнцсэн аж. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment