Лидстрём, Пронгер нар Алдрын танхимд мөнхөрнө
1 цаг 22 минутын өмнө

Энэ жил Хоккейн Алдрын танхимд хэн багтаж болох талаар Боб Маккензи өөрийн таамгийг хэлжээ. "Маргааш санал хураалт болж, алдартнуудыг зарлана. Миний бодлоор Лидстрём, Пронгер нар Алдрын танхимд шууд орно. Фёдоров магадгүй юм" хэмээн Маккензи өөрийн твиттер дэх хуудсанд бичжээ.
Өнгөрсөн жилийн намар Алдрын танхимд Никлас Лидстрём, Сергей Фёдоров, Сергей Зубов, Александр Могильный, Сергей Макаров, Крис Осгуд, Крис Пронгер, Марк Рекки, Эрик Линдрос, Пол Кария, Жереми Реник, Дэйв Андрейчук нар орж магадгүй хэмээн мэдээлж байсан билээ. Маргааш Алдрын танхимд багтах 3-4 хүнийг сонгох аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment