Monday, June 8, 2015

“Зорчигч нэгтгэл I”-ийнхэн ажилдаа гарав

"Зорчигч нэгтгэл I"-ийнхэн ажилдаа гарав

46 минутын өмнө

Төрийн өмчит "Автобус-1", "Автобус-2", "Автобус-3" компанийн 1200 гаруй ажилчин өнгөрсөн тавдугаар сарын 25-наас ажил хаялт зарласан байсан. Тэгвэл "Цалингаа нэмж, удирдлагаа огцорсон цагт ажил хаялтаа зогсооно" хэмээн мэдэгдэж байсан жолооч, кондукторууд өнгөрсөн бямба гаригаас эхлэн ажил хаялтаа зогсоож, өнөөдрөөс эхэлж шугамдаа гарсан байгаа аж.

Өөрөөр хэлбэл, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж, жолооч, кондукторын нэмэгдэл цалинг цагийн 4000-5000 төгрөгөөр бодуулахыг шаардаж байсан тэд албан ёсоор ажил хаялтаа зогсоож, нийтийн тээврийн том оврын автобуснууд хэвийн ажиллаж эхлэв.

Тэд ийнхүү ажил хаялтаа зогсоосон нь иргэдийнхээ эрх ашгийг бодсон төдийгүй ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэнтэй холбоотой гэнэ.

Учир нь, тус бүлгийн зүгээс Хотын даргыг шаардлагын хариуг өгч, ямар нэгэн арга хэмжээ авах хүртэл нь жолооч, кондукторуудыг ажлаа хийхийг хүссэн байна. Харин жолооч, кондукторууд өөрсдийнх нь хүсэлтийг хотын дарга болон "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд хүлээж аваагүй тохиолдолд ажил хаялтаа үргэлжүүлэхээ мэдэгдээд байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment