"Playtime 2015" амьд хөгжмийн наадам 27, 28-нд болно
24 минутын өмнө
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME 2015" амьд хөгжмийн наадам энэ сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд болно. 14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа.
"PLAYTIME 2015" наадмын хүрээнд Америкийн "Pains of Being Pure at Heart" "SSIGHBORGGG", Өвөр Монголын "Есөн-Эрдэнэ", "Liberation", БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт "Никитон", "Нисванис", "The Lemons", "Моханик", "The Colors", "Rec On", "Цонхон дээр суусан ялаа" зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг, дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь "Playtime", "Шинэ Давалгаа", "Нааглихац" гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах болно.

Наадмын тасалбарыг тавдугаар сарын 1-ний өдрөөс хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн. Харин зургаадугаар сарын 01-нээс нэг өдрийн 30,000, хоёр өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр hi fi, Orange рекордсын бүх салбаруудаар борлуулах бөгөөд 1900-1950 –иас худалдан авсан тохиолдолд үнэгүй хүргэж өгнө. Мөн www.hi-fi.mn-ээс авах боломжтой юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment