Wednesday, July 29, 2015

Угсаатны үндэсний музейг 250 орчим тэрбумаар санхүүжүүлнэ

Угсаатны үндэсний музейг 250 орчим тэрбумаар санхүүжүүлнэ

Өнөөдөр 17 цаг 3 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол угсаатны үндэсний музейн цогцолборыг бий болгохоор болжээ. Тус цогцолбор нь угсаатны музей, үндэсний гэр музей, панаромм музей, эко жуулчлал, соёл танин мэдэхүйн жуулчлал, тусгай жуулчлал, зочид буудал зэргээс бүрдэх бөгөөд 125 сая ам.долларын санхүүжилтээр 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар тооцоолж байгаа гэнэ.

Төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн хэрэгжүүлэх юм. Энэ цогцолбор монголчуудын олон үеийн туршид бүтээж ирсэн өв соёл, уламжлалыг танин мэдүүлэх, соёлын өвийг нарийвчлан судлах, дэлгэрүүлэн таниулахыг гол чиглэлээ болгох юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment