Wednesday, July 8, 2015

Гар утсаа цэнэглэхээр тайзан дээр гарав

Гар утсаа цэнэглэхээр тайзан дээр гарав

7 минутын өмнө


Алдарт Бродвэй театрт тавигдаж буй Hand to God буюу "Бурханы мутар" дуулалт жүжиг эхлэхээс өмнө энэ хэрэг явдал болжээ. Танхимд байсан нэгэн үзэгч iPhone гар утас нь бараг цэнэггүй болсон гэдгийг ойлгоод түүнийгээ цэнэглэхээр тайзан дээр үсэрч гарсан байна. Түүний нүдэнд туссан залгуур тайзан дээр буй бусад хэрэглэлүүдийн адилаар хиймэл байсан гэнэ.

Саваагүй эрийн үйлдлээс болж хөгжмийн аязыг зогсоон, тайзан дээр гарахгүй байх хүсэлтийг чанга яригчаар зарласан аж. Хамгаалалтын албаныхан үзэгчдийн инээдийг баран байж амар тайван байдлыг алдагдуулагч эрд ухаалаг гар утсыг нь буцаан өгчээ.

Эвгүй байдалд орсон ч гэлээ тэр сайн эр хамгаалагчдаас утсаа хаана залгаж болох вэ хэмээн асуусан гэнэ. Энэ хэрэг явдлын дараа театрын ажилтнууд твиттерт марзан зүйл бичих болжээ. Жишээ нь, жүжигчин бүсгүй Сара Стайлс өөрийн дагагчдаас "Энэ тэргэл сар уу, эсвэл тэр тэнэг хог уу?" хэмээн асуужээ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment