Thursday, July 9, 2015

Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана

Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана

24 минутын өмнө

Наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр 320981 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллаж, 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авах аж.

Мөн 11, 12, 13, 14, 15-нд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллахаар болжээ.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж, үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, амны хөндийн тусламж үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. "Хүй долоон худаг"-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment