Хэн нь зүүний магнайд гарах нь тодорхойгүй байна
25 минутын өмнө

Тэрбээр "Би энэ жилийн наадамд амласан ёсоороо зодоглоно. Гэхдээ Монголын үндэсний бөхийн холбоо, Баяр наадмын комиссоос хуулийн дагуу шийдвэр гаргаж, зүүний магнайг хэн тэргүүлэх вэ гэдгийг зөв гаргаасай, эрэмбэлээсэй гэж хүсэж байна. Үндэсний бөхийн эрэмбийг тогтоохдоо эрх мэдлээр далайлган авдаг жишиг тогтох вий гэхээс эмээж байна. Би баяр наадмыг сайхан болоосой гэж хүсэж байна. Маргааш очиж бүртгүүлэхэд бэлэн байна" гэсэн юм.
Үндэсний бөхийн тухай хуульд заасны дагуу хэн эхэлж аварга болсон, түүгээрээ эрэмлэгдэх ёстой гэж заасан. Хуулийн дагуу Дархан аварга А.Сүхбат 2004 онд, Дархан аварга Б.Өсөхбаяр 2007 онд Монгол Улсын Дархан аварга болцгоож найм, ёс гэсэн тоот үнэмлэхийг тус тус авч байжээ. Тэд Үндэсний бөхийн хуулиар тогтоосон дүрэм журмаа Монголын Үндэсний бөхийн холбоо зөрчиж байгаа гэв.
Тухайлбал, Монголын Үндэсний бөхийн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт үндэсний бөхийн эрэмбийн тухай тоот бичиг явуулж байсан байгаа юм. Ард түмэн бүгд мэдэж байгаа, мэдээжийн асуудлыг ингэж дэвэргэж ард түмнийг талцуулж байгаа нь Монголын үндэсний бөхийн холбоо жижиг вант улс болж, Г.Өсөхбаярыг Богдын бөх болгож байгаа нь энд улс төрийн зорилготой гэдгээ илэрхийлсэн. Мөн эрэмбийг булааж авдаггүй, барилдаж авдаг юм гэсэн байр сууринаас Дархан аварга хандаад байгаа ажээ.
МҮБХ-ноос болохоор Г.Өсөхбаярыг зүүнийг магнайд гарна гэдэгт бат итгэлтэй байгаа юм. Ийнхүү наадам хаяанд ирсэн байхад хэнийг магнайлуулахаа шийдээгүй байгаа энэ үед Ерөнхийлөгч шийдвэр гаргах хэрэгтэй, эсвэл хоёр Дархан аварга хоёулаа барилдахгүй байвал таарна гэсэн бодолтой хүмүүс ч байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment