Thursday, July 9, 2015

Хөвсгөл далайн эрэгт зуны хамгийн саак шоу болно

Хөвсгөл далайн эрэгт зуны хамгийн саак шоу болно

4 минутын өмнө

Энэ зуны хамгийн саак шоу Хөвсгөл далайн зүүн эрэгт зохион байгуулагдах гэж байна. Эх сувд нь болсон Далай ээжийнхээ эрэг дээр хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй үдшийг өнгөрөөх боломжийг залууст Байгальд ээлтэй "Хөөрхөн Мөрөн" клуб, "Монгол Акустик" гитар клубынхэн олгож байна. Хөвсгөл далайн зүг яг одоо гарах гэж байгаа бол эргэлзэлгүйгээр 2015.07.13-нд хөвсгөл далайн зүүн эрэгт байрлах "Монгол далай" кэмпд зохиогдох "THE MONGOLIAN OCEAN PARTY. Volume.1″-ийг заавал зориорой.

7 сарын 13-ны үдэш 20 цагаас Монголын хамгийн эрч хүчтэй, доргио, цоглог залуусыг нэгтгэсэн шоу нээлтээ хийх бөгөөд шоу тоглолтод The lemons, Guys хамтлаг, дуучин гитарчин Гантулга, гитарчин Даавка нар ая дуугаа өргөж залуустай хамт доргих нээ. Үүнээс гадна EXCLUSIVE FASHION шоу үзүүлбэр, БАРТЕНДЕР ШОУ, ГАЛЫН НААДАМ гээд олон олон сюрпризээр дүүрэн байж залуусыг уйдах завгүй байлгах гэнэ. Хамгийн сонирхолтой нь зорин ирсэн залуусыг усан  онгоцоор шоу тоглолт болох газар хүргэх юм. Монголын анхны далайн эргийн шоуг зорьж найз нөхөдтэйгээ цагийг мартагдахааргүй доргио өнгөрөөцгөөе.

Мэдээллийн спонсор:Хөвсгөл аймгийн портал сайт www.Khuvsgulnews.mn
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment