Thursday, July 2, 2015

Нэмэлт завьт эргүүл ажиллаж байна

Нэмэлт завьт эргүүл ажиллаж байна

45 минутын өмнө

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь өнгөрсөн сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны Хар усан тохойгоос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байгаа аж.

Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран өглөөний 08:00-аас оройн 20:00 цагийн хооронд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment