Эрэмбэ дараатай донгодолт
5 минутын өмнө
Азарган тахианууд хар өглөөгүүр донгодож эхэлдэг нь цаанаа нарийн учиртай аж. Үүр цайсныг тэргүүлэгч азарган тахиа зарладаг бол араас нь бусад нь дуу хоолойгоо өргөдөг байна. Ийм дүгнэлтэд Японы биологчид хүрчээ. Азарган тахиануудын хэн нь өглөө донгодох вэ гэдгийг яаж тогтоодгийг олж мэдэхээр эрдэмтэд цуврал туршилтуудыг явуулсан аж.Азарган тахиануудыг хэд хэдэн бүлэгт хуваагаад хооронд нь зодолдуулсны эцэст тусгаарлажээ. Тэгтэл хамгийн түрүүнд давамгайлагч азарган тахиа донгодож, бусад нь түүний дохиог хүлээж байдаг гэдэг нь тогтоогдов.
Тэр тэргүүлэгч тахиаг өрөөнөөс гаргаж орхингуут өглөө эрт хамгийн түрүүнд удаахь байранд орсон азарган тахиа донгодож байжээ. Мөн Японы биологчид азарган тахианууд нар мандах үеэр донгодож эхэлдэггүй, харин өөрсдийн биологийн цагийг мөрдлөг болгон дуу авиа гаргадаг гэдгийг тогтоосон аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment