Wednesday, July 8, 2015

Гадаадын дөрвөн иргэн амиа алдав

Гадаадын дөрвөн иргэн амиа алдав

2 минутын өмнө

Монгол Улсад аялж, жуулчлахаар ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт "Hyundai starex" маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амиа алджээ.

Харин тэдгээр жуулчдын хөтөчөөр ажиллаж байсан 27 настай эмэгтэйн бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан "Ниссан экстрэйл" маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эмэгтэй Х нар нас баржээ.

Эдгээр хэргүүдийг харьяа газрын замын цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment