Thursday, July 9, 2015

Б.Пүрэвдоржийг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байна уу?

Б.Пүрэвдоржийг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байна уу?

49 минутын өмнө

АТГ-аас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаараа албан ёсны мэдээлэл хийсэн.

Чухам яг ямар хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгааг мөрдөн байцаалттай холбоотой учир хэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл түүнийг хоёр өөр төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл дуулдах болов.

Түүний гэрт болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment