Цагдаа эмэгтэй орон гэргүй эрийг хооллов
13 минутын өмнө
Америкийн Флорида мужийн гудамжинд явж байсан нэгэн эмэгтэй өөрийнхөө утсаар тун хачирхалтай зураг авчээ. Цагдаагийн эмэгтэй офицер нэгэн дэлгүүрээс орон гэргүй хүнд зориулж кофе болон идэх юм авч байсан гэнэ. Үүнээс гадна тэрбээр өнөөх эрийн хажууд сууж хамтдаа хооллосон байна.

"Тэр офицерыг би мэдэхгүй ч маш их бахархаж байна. Энэ сайхан сэтгэлтэй цагдаагийн ажилтныг мэддэг хүн байвал, өнөөдөр тэр нэгэн ядуу эрийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй өөртэй нь харьцаж буй бүхий л хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулж чадсан гэж түүнд хэлээрэй" гэж нүүр номын хуудаснаа бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment