Sunday, August 30, 2015

“KFC”-д дээрэм хийсэн хүүхдүүд баригджээ

"KFC"-д дээрэм хийсэн хүүхдүүд баригджээ

7 минутын өмнө


Үйлчилгээний газруудаар сэтгүүл, бохь зэргийг зарж явдаг хүүхдүүд "KFC" түргэн хоолны ресторанд хүүхдээ хооллоод сууж байсан эмэгтэйн iPhone Gold гар утсыг нь авч зугтсан хэрэг саяхан гарсан. Хохирогч эмэгтэйн утсан дээр ажлын чухал материалууд, контактууд нь байсан тул үнэхээр харамсаж байгаагаа мэдэгдэж цагдаад ханджээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан дээрэм хийсэн хүүхдүүдийг саатуулсан байна. Уг хэргийг үйлдсэн А гэх хүүхэд нь бусадтай бүлэглэн уг хэргийг үйлджээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад бүртгэлтэй бөгөөд удаа дараа хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байсан боловч насанд хүрээгүй шалтгаанаар суллагддаг байсан хүүхдүүдийн нэг юм аж. Түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment