Thursday, September 3, 2015

Дэлхийн маркын үзэсгэлэнгээс 3 дахь Алтан медалиа хүртлээ

Дэлхийн маркын үзэсгэлэнгээс 3 дахь Алтан медалиа хүртлээ

1 цаг 29 минутын өмнө

Дэлхийн маркын үзэсгэлэнгээс 3 дахь Алтан медалиа хүртлээ2015 оны Дэлхийн маркын үзэсгэлэн Сингапур улсад 8-р сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 67 орны марк цуглуулагчдын 3500 гаруй үзмэр 13 ангилалаар өрсөлдсөн байна.

Уг үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж 4 ангилалд 8 үзэсгэлэнгээр манай марк цуглуулагчид өрсөлдсөнөөс Ч.Энхбат "Азийн шуудангийн түүх" ангилалд Алтан медаль хүртсэн бөгөөд уг медаль нь түүний Дэлхийн маркны үзэсгэлэнгээс авч буй 3 дахь Алтан медаль юм.

Мөн Филателийн номын төрөлд түүний 2013 онд хэвлүүлсэн "Монголын шуудангийн түүх 1848-1937" ном нь тус үзэсгэлэнгээс Алтадсан мөнгөн медаль хүртсэн байна.

Түүний цуглуулга нь Монголын Шуудангийн түүхийн нэгэн зууныг өгүүлэх морин өртөө, Монголд ажиллаж байсан Хаант Орос, Хятад улсуудын шуудангийн салбар, БНМАУ-ын анхны шуудангийн марк түүний хэрэглээний ховор баримт, дугтуйг дэлгэн үзүүлдэгээрээ онцлог ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment