Гал сөнөөгчид түймэр унтраахаар явжээ
47 минутын өмнө
Манай улсын онцгой байдлын албаны гал сөнөөгчид хойд хөршид гараад байгаа ой хээрийн түймрийг унтраалцахаар явжээ. Тодруулбал, ОХУ-ын Сибирийн тойрогт олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж, байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Иймээс Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн гал сөнөөгч, эмч нараас бүрдсэн 50 хүний багийг ОХУ-д томилон ажиллуулахаар өчигдөр явуулжээ.

Иймээс Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн гал сөнөөгч, эмч нараас бүрдсэн 50 хүний багийг ОХУ-д томилон ажиллуулахаар өчигдөр явуулжээ.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment