Friday, September 4, 2015

Шашны байгууллага мэргэжлийн хяналтыг буруутгажээ

Шашны байгууллага мэргэжлийн хяналтыг буруутгажээ

1 цаг 19 минутын өмнө

Сүсэгтэн олонд бүртгэлд ороогүй эм тариагаар үйлчилж байсан БНСУ-ын Грийн Хоум нийгэмлэгийн дэргэдэх "Грийн Хоум" эмнэлгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, улмаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.

Дээрх газраас "Зөрчлөө арилгавал асуудалгүй. Хуулийнхаа дагуу зогсоох зөрчил юм байна" гэхэд эмнэлгийн зүгээс "Буяны байгууллага. Танайх үүдийг нь хааснаас болж олон хүн үхэх гээд байна" гэж гомдол мэдүүлсэн байна.

Тэдэнд "ЭМЯ-даа хандаж эмээ бүртгүүлээд, зөвшөөрлөө авах хууль, дүрэмтэй юм. Солонгосчууд жуулчны визээр орж ирээд үзэж харж, онош тавьж, эм тариа бичиж өгөөд мөнгийг нь аваад явчихдаг. Онош таарахгүйгээс болж тухайн хүн хохирох тал бий. Үүнээс сэргийлж байгаатай адил. Буяны байгууллага ч гэсэн хууль, дүрмээ баримтлая л даа. ЭМЯ-д хандаж зөвшөөрөл зэргээ хөөцөлд" гэж зөвөлсөн ч зөвлөгөөг эс тоожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment