Thursday, September 3, 2015

Эрхээ хасуулсан жолооч нар Өршөөлийн хуульд хамрагдана

Эрхээ хасуулсан жолооч нар Өршөөлийн хуульд хамрагдана

1 цаг 34 минутын өмнө

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долоодугаар сарын 02-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой боллоо. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хориг тавьсан боловч хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх шийдвэрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгээс гаргажээ.

Энэ тухай ажлын хэсгийн гишүүн, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү "Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн утгаар хуулийн байгууллагуудад чиглэл өгсөн. Жишээ нь, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянган орчим хүн байна.

Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гэсэн чиглэл өгсөн" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment