Friday, September 4, 2015

Аврил Лавин гэр бүлээ цуцлуулав

Аврил Лавин гэр бүлээ цуцлуулав

29 минутын өмнө

Аль эртнээс л хэвлэлүүд Аврил Лавин, Чад Крюгер нарын гэр бүл салж байгаа гэж мэдээлэх болсон. Хариуд нь од хос дуугүй байхын зэрэгцээ хамтдаа авахуулсан гэрэл зургаа цахим сүлжээнд тавьж байсан билээ.

Тэгвэл өчигдөр Аврил бүсгүй шүтэн бишрэгчдээ гэнэтийн мэдэгдлээр балмагдуулж орхилоо. Фэйсбүүк дэх хуудсан дээрээ Аврил Чадтай авахуулсан гэрэл зургаа тавиад салж буйгаа мэдэгдсэн аж. Гэхдээ тэд сайн найз нөхөд хэвээр үлдэх бөгөөд дуучин бүсгүй эр нөхөртөө талархал илэрхийлжээ.

"Сэтгэлдээ гуниг тээн байж Чад бид хоёр салж байгаагаа зарлаж байна. Бидний гэрлэлт хамтдаа бүтээсэн дуу хөгжим шиг мартагдашгүй олон дурсамжийг бий болгосон. Бид урьдын адил сайн найз нөхөд хэвээр үлдэх болно. Бүх найзууд, шүтэн бишрэгчид, гэр бүлийнхэндээ дэмжлэг үзүүлсэнд талархаж байна" хэмээн Аврил бичсэн аж.

 Аврил Лавин хоёр удаа нөхөрт гарсан билээ. Анхны нөхөр нь Sum 41 хамтлагийн дуучин Дерик Уибли юм. Тэд хамтдаа дөрвөн жил амьдарчээ. 2013 онд дуучин бүсгүй Чад Крюгертэй гэрлэсэн ч хоёр жилийн дараа ийнхүү гэрлэлтээ цуцлуулав.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment