Өршөөлийн хуулиар ямар хүмүүс өршөөгдөх вэ?
1 цаг 25 минутын өмнө
Өршөөлийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн ч одоогоор ямар нэгэн хүн суллагдаагүй байна. Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригоос бусад хуулийн заалтуудыг нь хэрэгжүүлэхээр болсныг эх сурвалж хэлсэн юм.Тэгвэл хуулийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар "Тэнсэн харгалзах ялтай, ял хойшлуулсан, хорих ялаас хугацааны өмнө тэнсэнгээр суллагдсан, согтуугаар машин жолоодож эрхээ хасуулсан хүмүүс одоо өршөөгдөнө" гэв.
Энэ хуулийн хэрэгжилтийг хүлээж байгаа олон мянган хоригдол, мөн ар гэрийнхэн нь баярлаж байгаа ч суллагдах өдөр хоногийг нь тэсэн ядан хүлээж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment