Wednesday, September 2, 2015

Рианна гоо сайханчаа үнэртнээс ангижруулав

Рианна гоо сайханчаа үнэртнээс ангижруулав

1 цаг 14 минутын өмнө

Од болгон өөрийн гэсэн маягтай байдаг. Барбадоссын дуучин Рианна л гэхэд саяхан өөрийн гоо сайханчдаа сүрчиг түрхэхгүй байхыг үүрэгджээ.

Гэхдээ бүгдийг бус харин тодорхой брэндийн үнэртнийг хэрэглэхийг нь хориглов. Учир юунд вэ гэвэл, гоо сайханчаас нь үнэртэж байсан сүрчиг түүнд хуучин харилцааг нь санагдуулсан аж.

27 настай дуучин бүсгүй "Аливаа үнэртэн таны амьдралын тодорхой нэг хэсгийг санагдуулж, өгүүлж байдаг юм. Тиймээс би гоо сайханчдаа өөрийн нэг залуутай үерхэж байх үедээ түрхдэг байсан сүрчгийг битгий хэрэглээрэй гэж захисан.

Би түүнд шууд л хэлсэн. Чи ямар сүрчиг түрхсэн бэ гэдгийг чинь би мэдэж байна хэмээсэн. Дараа нь энэ сүрчгийг битгий хэрэглээрэй. Би тэр талаар дахиж бодохыг хүсэхгүй байна хэмээсэн" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment