Thursday, September 3, 2015

Зам тээврийн ослоор таван хүн бэртлээ

Зам тээврийн ослоор таван хүн бэртлээ

Өнөөдөр 14 цаг 57 минут

Зам тээврийн осол буурахгүй байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд Нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобусны жолооч Т нь "Приус" маркийн автомашинтай мөргөлдөж 10 настай эрэгтэй Б нарын таван хүн гэмтжээ.

Мөн ХУД-ийн нутаг 3 дугаар хорооны байрны урд 49 дүгээр байрны зүүн замд "Приус" маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 5 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөргүүлсэн хүүхэд ганцаараа явж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment