Thursday, September 3, 2015

О.Баасанхүү С.Баярцогтыг огцруулахыг хүсчээ

О.Баасанхүү С.Баярцогтыг огцруулахыг хүсчээ

27 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр "Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах бол 19-өөс доошгүй гишүүн дэмжих ёстой гэдэг боловч танхимын сайдыг огцруулах асуудлыг нэг гишүүн ч санаачилж болдог" гэсэн юм.

Чухамхүү яагаад С.Баярцогтыг огцруулахаар шийдсэнээ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Хэд, хэдэн үндэслэл бий. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх гомдол асар их ирсэн. Эхний удаад 40 иргэний гомдол ирсэн.

Энэ асуудлыг байнгын хорооны түвшинд судлаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт руу шилжүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. "Ажлаас чөлөөлөхдөө хууль бус үндэслэл гаргажээ, түүнийг нь хуульд нийцүүлж засна уу" гэж...

Хоёрт, төрийн албанаасаа чөлөөлөгдсөн иргэдийн хувьд цалингаа дутуу авах зэргээр хохирсон зүйлүүд бий. Тиймээс хохиролгүй болгох ёстой, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэдгийг мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад илгээсэн албан бичигт тодотгосон байдаг. Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд эдгээр асуудлыг хуульд нийцүүлэхийг хүссэн.

Гэтэл өнөөг хүртэл хариу ч өгөөгүй, таг болсон. Хуульд зааснаар ийм асуудалд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хуулиараа хүний нөөцийн бодлого хариуцдаг, энэ утгаар нь асуудлыг тавьсан. Гуравт, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн учир түүнийг огцруулах үндэслэл болж байгаа" хэмээн тайлбарласан байна.

Мөн С.Баярцогт өмнө нь оффшор данстай байсан, түүнийгээ нуун дарагдуулсан зэрэг асуудал нь ийнхүү огцруулах бичиг өргөн барихад багагүй нэрмээс болж байгаа бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments:

  1. Er n tur zasgiin ajil albiig Hulgaichdad ugsun n tuiliin buruu !!! Iimees Hulgain gemt heregt oroltsson hyniig YaJ alba gyitsegee geed Hulgaichaar honio gegcheer Udii hyrtel tsag alaad suugaad bnaa!! Tsaaana chin tsag yvaad bn ! ... Tenegyydee

    ReplyDelete